Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгов

Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгов

Өнгөрсөн жил /2018 он/ Төрийн их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанаар зодоглож, шөвгийн 16-д үлдсэн гурван бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн.

Иймд тавын даваанд Говь-Алтай аймгийн харьяат улсын гарьд Н.Ганбаатарт унасан Баянхонгор аймгийн харьяат аймгийн арслан Б.Эрдэнэхүү шинэ цол олгохоор болсон байна.

Уг саналыг Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлснээс ийн шинэ цолоо өнөөдөр /2019.07.08/ гардан авч буй бөгөөд Монгол улсад сэргээшийн асуудлаас болж даваа өгсөн улсын начин цол хүртэж байгаа анхны бөх нь Баянхонгорын Болдын Эрдэнэхүү болж байна.