Сонгогчдын 1/3-ээс доошгүй нь санал гаргавал тухайн УИХ-ын гишүүнийг чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив

Сонгогчдын 1/3-ээс доошгүй нь санал гаргавал тухайн УИХ-ын гишүүнийг чөлөөлөх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр (2019.07.08) УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.

Тэрбээр энэхүү хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалтууд нэмжээ.

Тодруулбал, 

1/451 дүгээр зүйл: Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

451.1.Доор дурдсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана:

Төрийн байгуулалтын байнгын хороо шаардлагатай гэж үзвэл гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан сонгуулийн эрх бүхий иргэдийн гарын үсгийн үнэн зөв байдал болон санал гаргасан иргэн нь тухайн тойрогт харъяалагдах засаг захиргааны нэгжид байнгын оршин суугч мөн эсэх талаарх лавлагаа гаргуулахаар сонгуулийн төв байгууллагад хүсэлт гаргаж болно.

451.1.1.гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;

451.1.2.гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;

451.1.3.Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;

451.1.4.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

451.1.5.гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан.

451.2.Нэгдсэн хуралдаан гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ хуулийн 451.1.1, 451.1.2. 451.1.3, 451.1.4-т заасны дагуу гаргасан санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

451.3.Энэ хуулийн 451.1.5-д заасны дагуу гаргасан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Нэгдсэн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга уншиж танилцуулснаар эгүүлэн татах тухай тогтоол батлагдсанд тооцно.

451.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, үг хэлж болно.

451.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд энэ хуулийн 451.1-д заасан асуудлыг хэлэлцэх, уншиж танилцуулахад холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцож гишүүдийн асуултад хариулт өгч болно.

451.6.Төрийн байгуулалтын байнгын хороо шаардлагатай гэж үзвэл гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан сонгуулийн эрх бүхий иргэдийн гарын үсгийн үнэн зөв байдал болон санал гаргасан иргэн нь тухайн тойрогт харъяалагдах засаг захиргааны нэгжид байнгын оршин суугч мөн эсэх талаарх лавлагаа гаргуулахаар сонгуулийн төв байгууллагад хүсэлт гаргаж болно.

451.7.Энэ хуулийн 451.6-д заасан асуудлаар сонгуулийн төв байгууллагаас лавлагаа гаргаж ирүүлсэн бол 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

451.8.Энэ хуулийн 451.1.5-д заасны дагуу гишүүнийг эгүүлэн татах санал гаргах сонгогч нь сүүлийн сонгуулиар тухайн сонгуулийн тойрог дахь сонгогчдын нэрийн жагсаалтад нэр нь бичигдсэн сонгуулийн эрх бүхий иргэн байна.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө