“Асианa Эйрланс” манай улс руу анх удаа нисжээ

“Асианa Эйрланс” манай улс руу анх удаа нисжээ

БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Асианa Эйрланс” компанийн онгоц манай улс руу анхны нислэгээ үйлдэж, өчигдөр /2019.07.10/ 23.50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

“Асианa Эйрланс”” нь A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гарагт тогтмол нислэг үйлдэх аж. Ийнхүү зорчигч урсгал ихтэй БНСУ-ын чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг ач холбогдолтойг албаны хүмүүс хэллээ

“Асиана Эйрлайнс” Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ тус компанийн төлөөлөл мэдээлжээ.Анхны нислэгээр “Асиана эйрлайнс” компанийн захирал ноён Хан Чанг-Соо манай оронд хүрэлцэн ирсэн юм. Түүнийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗТХЯ-ны сайдын зөвлөх Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ИНЕГ-ын удирдлагууд угтан авч, “Асианa Эйрланс”-ын нислэгийн нээлтэд оролцжээ.