"The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагналаа

"The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагналаа

Европын улс орнуудыг Хүннү рок хэмээх дуу хөгжмийн шинэ төрлөөр байлдан дагуулж, Монгол түмний соёл уламжлалыг дэлхий дахинд эергээр сурталчилж байгаа "The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт шагналаар шагнав.

"The Hu" буюу Хүмүүн (Хү) хамтлагийн продюсер Б.Дашдондог бөгөөд тэрээр “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн аж.

Түүнчлэн Засгийн газрын хүндэт шагналаар 710 мянган мод ургуулсан "Миний клуб"-н хүүхэд залуус, 80 хүний амь аварсан онцгойгийн аврагч тэргүүтэй хүмүүсийг шагнасан байна.