Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хятад эзэнтэй хулдаасны дэлгүүр монгол улсын нутаг дэвсгэрт татвар төлөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөндөж эхэлжээ.
Тодруулбал, монголд ирээд олон жил болсон хятад иргэд гэр бүлээрээ уг бизнесийг эрхэлдэг бөгөөд олон жил татвараас нуугдаж, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгааг paparazzi сайт хөндсөн байна. Өмнө нь тус сайт мөн сурвалжлага хийж татвар төлөхийг шаардаж байсан ч одоог хүртэл холбогдох байгууллагаас хяналт, шалгалт хийхгүй байгааг дурджээ.