Өнөөдөр болох "Уяачдын наадам"-ын хөтөлбөр

Өнөөдөр болох "Уяачдын наадам"-ын хөтөлбөр

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааөчигдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүнээр өндөрлөлөө. Үргэлжүүлэн өнөөдөр Хүйн долоо худагт Уяачдын наадмаар Үндэсний их баяр наадам үргэлжлэх юм. Хүй долоон худагт өнөөдөр зохион байгуулагдах уяачдын наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.  

ӨНӨӨДӨР -7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ

07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан - Хүй долоон худагт

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.