Камерунд зэвсэгт этгээдүүд сургууль руу халдаж есөн хүүхдийг амийг хөнөөжээ

Камерунд зэвсэгт этгээдүүд сургууль руу халдаж есөн хүүхдийг амийг хөнөөжээ

Зүүн Африкийн Камерун улсад өнгөрсөн бямба гарагт/2020.10.24/ зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэж долоон хүүхдийн амийг хөнөөжээ. Тодруулбал, тус улсын Англофон мужийн Кумба хотод “Эх Франциска” хэмээх хувийн сургууль руу дайрч орон, гал нээсэн байна. Энэ үеэр мөн 12 хүүхэд гэмтжээ. Албаныхан гэмтсэн хүүхдүүдийн биеийн байдал муу байгаа тул нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй хэмээн эмээцгээж байна. Амиа алдсан хүүхдүүдийн хамгийн бага нь 11 настай хүү байжээ.

Камеруны Ерөнхий сайд Жозеф Дион Нгуте ням гарагт өөрийн твиттер хуудаснаа "Би эдгээр гэм зэмгүй хүүхдүүдийн дурсгалд бөхийж байна. Мөн бүх Камерунчуудыг энэ харгислалын эсрэг хатуу зогсохыг уриалж байна. Бүгд найрамдах улс терроризмын өмнө бөхийхгүй" хэмээн бичжээ.

Эх сурвалж: CNN