Өнөөдөр бар өдөр

Аргын тооллын 7 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 15, Суулга одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. 2 цаг 43 минутаас 8 цаг 17 минутын хооронд 5 цаг 34 минут үргэлжлэх ба харагдах оргил үе нь 4 цаг 55 минутад болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.