Толгойдоо гурван удаа буудуулсан эр амьд үлдсэн ч эмнэлэгт дахин хоёр удаа буудуулж амиа алджээ

Толгойдоо гурван удаа буудуулсан эр амьд үлдсэн ч эмнэлэгт дахин хоёр удаа буудуулж амиа алджээ

Өчигдөр /2020.11.04/ Филиппиний Ангоно хотод хүн амины ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 27 настай Винсент Адиа лхагва гарагийн өглөөний 4 цагийн орчимд толгойдоо гурван удаа буудуулсан байдалтай олдсон байна. Түүнийг хамгийн ойр байрлах эмнэлэгт хүргэн, яаралтай тусламж үзүүлэхэд амин үзүүлэлтүүд нь тогтворжиж байжээ.

Гэсэн ч хэдэн цагийн дараа эмнэлгийн ажилтнууд үдийн хоолоо идэж байх зуур үл мэдэгдэх зэвсэгт этгээд түүний орны урдуур алхаж, дараа нь хоёр удаа буудаж хөнөөжээ.

Хохирогчийг анх олох үед шуудуунд их хэмжээний цус алдсан, зүүн хацар, баруун чихний ар, эрүү тус газраа буудуулсан байсан бөгөөд түүний урд бичиг бүхий цаасан хайрцаг байрлуулсан байж. Гэвч цаасан хайрцаг хохирогчийн цусаар будагдсан байсан тул бичгийг “гаргахад” тун хүндрэлтэй болжээ.

Одоогоор цагдаа нар хэргийг шалгаж байгаа бөгөөд уг хэрэг хар тамхины улмаас үйлдэгдсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм байна.

Түүний толгойноос гаргаж авсан сумнууд

Эх сурвалж: Rappler