Найзыгаа хамгаалж, толгойдоо хутгалуулсан эр цахим сүлжээнд "баатар" хэмээн өргөмжлөгджээ

Найзыгаа хамгаалж, толгойдоо хутгалуулсан эр цахим сүлжээнд "баатар" хэмээн өргөмжлөгджээ

АНУ-ын Нью Жерси мужид 25 настай Келвин Ли хэмээх залуу "баатар" хэмээн өргөмжлүүлж байна. Учир нь тэр хүчирхийлэлд өртсөн найзыгаа хуучин найз залуугаас нь аврахын тулд амь насаа үл хайхран тэмцжээ. Түүний найз Линда өнгөрсөн сарын 14-ний өдөр хуучин найз залуу болох Жордан Хэмм гэгчийн халдлагад өртсөн байна. Жордан Хэмм Линда руу хутга барин дайрахад Келвин урдуур нь орж, гавлын ар хэсэгтээ хутгалуулжээ. Улмаар яаралтай эмнэлэгт хүргэгдэж 20 гаруй оёдол тавиулсан байна. Мөн түүний зүүн гарны шөрмөс тасарчээ.

Сэжигтэн 23 настай Жордан Хэмм хэрэг үйлдсэн өдрөө Нью Брунсвик өртөөн дээр галт тэргэнд дайруулсан байдалтайгаар олдсон байна. Цагдаагийнхан түүнийг амиа хорлосон эсвэл осолдсон эсэхийг шалгаж байгаа аж. Энэ хэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж Кельвины хагалгааны зардалд хандив цуглуулах аяныг эхлүүлсэн байна. Одоогоор хагалгаанд шаардлагатай 25 мянган долларын 11 мянга гаруй нь цуглараад байгаа аж.

Түүний авга ах Жефф BBC-д өгсөн ярилцлагадаа "Келвин хүнд нөхцөл байдалд зоригтой байж чадсан. Тэр халдагчтай тулалдаж, найзыгаа хамгаалсан. Хэрэв тэр зоригтой хөдлөөгүй бол нөхцөл байдал улам хүндрэх байсан байх. Би дүүгээрээ бахархаж байна" гэжээ. 

Эх сурвалж: APnews




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө