ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуульд Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн морьтой ирж саналаа өгчээ

ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуульд Индианчууд өвөг дээдсээ хүндэтгэн морьтой ирж саналаа өгчээ

АНУ-д өдгөө оршиж буй хамгийн том Индиан омог болох Навахо омгийн хүмүүс өвөг дээдсээ хүндэтгэн, морьтой ирж Ерөнхийлөгчийн сонгуулиадаа оролцжээ. Хэдийгээр тус омог нь цар тахлын энэ үед 570 хүнээ Covid-19 өвчнөөр алдаж, асар их гарз хохирол амссан ч сонгуульдаа ийнхүү идэвхтэй оролцсон байна.

Омгийн гишүүн 30 настай Элли Янг Дине аавынхаа хүслийг биелүүлэхийн тулд ийнхүү омгийнхноо зохион байгуулж, тэд сонгуулийн байр хүртэл нийт 16 км замыг мориор туулжээ. 

Элли Янг Дине сэтгүүлчдэд “Бидний сонгох эрх чөлөөний төлөө амиа хайрлалгүй тулалдсан өвөг дээдсээ хүндэтгэн ийнхүү мориор ирж саналаа өглөө. Мөн энэ үйлдлээрээ бид цар тахлаас болж нас бараад, сонгууль өгч чадахааргүй болсон анд нөхдөө хүндэтгэж байна” хэмээн ярьжээ.

Навахо омог нь өдгөө 204 мянган км өргөн газар нутгийг эзэмшиж, 175 мянгуулаа аж төрж байгаа аж.

Эх сурвалж: Native news online




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө