Турж, эцсэн 164 нохойг жижиг байшинд хууль бусаар үржүүлж, тэжээж байсныг илрүүлжээ

Турж, эцсэн 164 нохойг жижиг байшинд хууль бусаар үржүүлж, тэжээж байсныг илрүүлжээ

Японы Изумо хотод 30 метр квадрат байшинд "яс арьс" болтлоо турсан 164 нохойг нэг дор тэжээж байсныг илрүүлж, амьтдын эрхийг хамгаалах байгууллагад хүлээлгэн өгчээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр “Добуцукикин” гэх амьтдын эрхийг хамгаалах бүлэг өнгөрсөн сарын дундуур иргэдийн гомдлын дагуу шалгалт хийхдээ тус нохойнуудыг илрүүлсэн аж. Нохойнуудыг анх олоход байшингийн шал, ширээ, тавиур зэрэгт хоорондоо шахцалдсан байдалтай байсан төдийгүй байшин тэр чигтээ нохойн ялгадсаар дүүрсэн байжээ. 

Нохойнуудын ихэнх нь турж, эцсэн байдалтай олджээ

Хачирхалтай нь бүр долоон жилийн өмнө нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд иргэдийн дуу чимээ, эвгүй үнэртэй холбоотой гомдлын дагуу тус байшинд шалгалт хийхээр очиж байсан аж. Гэвч байшингийн эзэн тэднийг оруулахаас татгалзжээ. Уг байшинд амьдардаг гурван иргэн олон жилийн турш нохойнуудыг тэжээж, зөвшөөрөлгүй үржүүлсээр ийм байдалд хүргэсэн байна.

Эх сурвалж: ladbible