Гартаа өргөс оруулсныг мэдэлгүй дөрвөн жилийн турш өвдөлтөө тэвчиж явжээ

Гартаа өргөс оруулсныг мэдэлгүй дөрвөн жилийн турш өвдөлтөө тэвчиж явжээ

АНУ-ын Флорида мужид Алекс Маглионе гэх эр гартаа өргөс орсныг мэдэлгүй дөрвөн жил өвдөлтөө тэвчиж явжээ. Анх түүний гар өвдөж эхлэхэд гарынхаа шөрмөсийг гэмтээсэн гэж боджээ. Гэр бүлийнхэн нь түүнийг эмнэлэгт үзүүлэхийг зөвлөдөг байсан ч Алекс төлбөрөөс зайлхийн очдоггүй байж. Гэтэл саяхан гарын шууд нь зүүгээр хатгасан мэт шарх байхыг анзаарч эмнэлэгт очжээ. Улмаар 3 см хэмжээтэй модны өргөс гарт нь орсныг мэдсэн байна. Түүний гарын шууд өргөс орсон төдийгүй гол судаснаас нь ердөө миллиметрийн зайтай байсан гэнэ.

Түүний гараас авсан өргөс

Алекс "Сүүлийн дөрвөн жилийн турш би зүүн гарынхаа шөрмөсийг гэмтээсэн л гэж бодож байсан. Тэсэж болохуйц өвдөлт байсан тул эмчид үзүүлэхгүй удаан явсан. Гэвч сүүлийн хэдэн жил зүүгээр хатгаж буй мэт л мэдрэмж төрдөг болсон. Би үнэхээр гаранд өрсөн орсон гэж төсөөлөөгүй” гэжээ.

Түүний гарт халдвар орсон тул мэс засал хийж, зургаан оёдол тавьсан байна. Энэ явдал тус мужид бүртгэгдсэн хамгийн хачирхалтай өвчтөний түүх болон үлдлээ хэмээн эмч нар хошигножээ.

Эх сурвалж: ladbible




Улаанбаатарт 21 градус дулаан байна

14 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

15 минутын өмнө