Ким Жон Ун нэгдүгээр сард генералиссимус цол авч магадгүй

Ким Жон Ун нэгдүгээр сард генералиссимус цол авч магадгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нэгдүгээр сард болох Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр генералиссимус цол авч магадгүй гэж БНСУ-ын тагнуулын байгууллага мэдээлжээ.

Японы "Asahi" сонинд мэдээлснээр, Өмнөд Солонгосын тусгай албаны удирдлагууд 11 дүгээр сарын 3-ны өдөр хийсэн хаалттай хуралдаанаар парламентынхаа депутатуудад ийм мэдээлэл өгчээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун одоогоор маршал цэргийн цолтой юм.

Үүний зэрэгцээ, 17 орчим жилийн турш БНАСАУ-ын дээд удирдагчид байсан түүний өвөө, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен (1915-1994), түүний эцэг Ким Жөн Ир (1941-2011) нар генералиссимусууд байв.

Арваннэгдүгээр сарын 3-нд болсон хаалттай хуралдаанаар Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын удирдлагууд мөн Ким Жөн Уны эмэгтэй дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны зохион байгуулалтын хэлтсийн нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жоны нөлөө улам бүр нэмэгдэж байгаа талаар депутатуудад мэдээлжээ.

Тусгай албаныхны мэдээлснээр, тэрбээр 10 дугаар сарын 10-нд тэмдэглэсэн Солонгосын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулсан бүх үйл ажиллагааг удирдан явуулсан байна. Удахгүй нэгдүгээр сард болох намын их хурлын үеэр Ким Ё Жоны эрх мэдлийг улам өргөжүүлж магадгүй гэж Өмнөд Солонгосын тагнуулууд үзэж байгаа аж.