Коронавирусийн халдвараар нас барсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулжээ

Коронавирусийн халдвараар нас барсан нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулжээ

Хойд Дакота мужийн бизнесмэн, фермер Давид Андал хэмээх эрэгтэй АНУ-ын сенатын сонгуульд нэр дэвшсэн ч аравдугаар сарын 5-ны өдөр коронавирусийн халдвараар нас баржээ. Гэсэн ч тэрээр муждаа ялалт байгуулж, хамгийн их санал авсан төлөөлөгч болж чадсан байна. Тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн бөгөөд нийт саналын 35.53 орчим хувийг авчээ.

Хойд Дакота мужийн ерөнхий прокурор энэ нөхцөл байдлыг албан тушаалаас огцрох, тэтгэвэрт гарахтай адилтгаж үзэх тул дүүргийн Бүгд найрамдах нам түүний сул суудлыг нөхөх төлөөлөгч томилно гэсэн шийдвэр гаргасан байна.

Давид Андал халдвар авах үед тус мужид коронавирус дээд цэгтээ хүрч байсан билээ.

Эх сурвалж: CNN