"Химнасия ба Эсгрима" клубын дасгалжуулагч Диего Марадона тархины мэс засалд оржээ

"Химнасия ба Эсгрима" клубын дасгалжуулагч Диего Марадона тархины мэс засалд оржээ

Хөлбөмбөгийн домог, "Химнасия ба Эсгрима" клубын дасгалжуулагч Диего Марадона тархины мэс засалд орсон тухай Clarin цахим хуудас мэдээлэв.

Тархинд нь цус хурсан онош гарсны дараа тэрээр Оливас хотын эмнэлэгт мэс засалд оржээ. Мэс ажилбар цаг хагас үргэлжилсэн бөгөөд эмчлэгч эмч Леопольдо Луке нь түүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Томографийн шинжилгээ Марадонагийн тархинд цус хурсан шинж тэмдэг илэрчээ. Толгойдоо цохиулсаны улмаас цус хурсан гэж үзэж байгаа юм. Зарим эх сурвалж 60 настай Марадонаг сэтгэлийн хэт хөөрлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж бичжээ.