ОХУ-д халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 19 мянгаар нэмэгджээ

ОХУ-д халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 19 мянгаар нэмэгджээ

Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 19404-өөр нэмэгдлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. Тус улсад өдөр дараалан шинээр илэрсэн халдварын тоо 19 мянгаас давсан байна. 

Халдварын тохиолдлуудын дийлэнх нь Москва хотод бүртгэгджээ. Тодруулбал, нийслэл Москва хотод 5255, Москва мужид 588, Доод Новгород мужид 422, Архангельск мужид 377, Красноярскийн хязгаарт 312 тохиолдол шинээр илэрч, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгдсэн байна.

Харин эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 12238-аар нэмэгдэж, 1,279,169 болжээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 400 мянга гаруй иргэн эмчлүүлж байгаа юм. Энэ нь өнгөрсөн зуныхаас гуравны хоёроор өссөн үзүүлэлт аж.

Эх сурвалж: TASS