Д.Трамп “сонгуулийг луйвардаж байна” гэж хэлсний дараа АНУ-ын телевизүүд шууд дамжуулалтаа зогсоожээ

Д.Трамп “сонгуулийг луйвардаж байна” гэж хэлсний дараа АНУ-ын телевизүүд шууд дамжуулалтаа зогсоожээ

Америкийн хэд хэдэн томоохон сувгууд өчигдөр /2020.11.05/ Дональд Трампын хэвлэлийн бага хурлыг Цагаан ордноос шууд дамжуулж байх явцдаа зогсоожээ. Учир нь Д.Трамп мэдэгдэл хийхдээ “2020 оны сонгууль иргэдийн саналыг будлиантуулж, үнэнч шударга бус тооллогын золиос болж байна. Ардчилсан нам иргэдийн саналын хуудсыг хулгайлахыг оролдож байна” гэсэн юм.

Үүний дараа Цагаан ордноос шууд дамжуулж байсан MSNBC,  ABC, CBS, NBC зэрэг гол  суваг түүнийг үндэслэлгүй зүйл ярьж байна гэсэн шалтгаанаар дамжуулалтаа зогсоосон байна.

“MSNBC” сувгийн сэтгүүлч  Брайан Уильямс "Бидэнд урьд өмнө нь тохиолдож байгаагүй нөхцөл байдал үүслээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн яриаг тасалсан тул залруулга хийж байна" гэжээ. Тус улсын сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн хараахан гарч дуусаагүй байна. Одоогоор таван мужийн санал тоолох үйл явц дуусаагүй байгаа бөгөөд шуудангаар ирсэн саналын хуудсыг тоолоход багагүй хугацаа зарцуулж байгаа юм.

Эх сурвалж: BBC