ОХУ-ын Аэрофлотын ажилчид 50 сая ам.долларын хулгайн бараа АНУ руу тээвэрлэхэд тусалжээ

ОХУ-ын Аэрофлотын ажилчид 50 сая ам.долларын хулгайн бараа АНУ руу тээвэрлэхэд тусалжээ

АНУ-ын мөрдөгчид ОХУ-ын Аэрофлот Эйрлайнсын одоогийн болон өмнөх ажилтнууд Оросоос Америк руу 50 сая ам.долларын үнэ бүхий хулгайн цахилгаан барааг тээвэрлэхэд тусалсан гэж мэдэгджээ. Холбооны мөрдөх товчоо, гааль болон хилийн хамгаалалтын алба, Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага, бусад агентлагууд дээрх дүгнэлтийг гаргасан байна.

Америкийн Хуульзүйн яамны мэдээлснээр 10 этгээдэд Аэрофлот Эйрлайнсын ажилтнуудтай хамтран iPhone загварын гар утаснууд, iPad болон Apple Watch ухаалаг бугуйн цагуудыг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Холбооны мөрдөх товчоо, гааль болон хилийн хамгаалалтын алба, Нью-Йорк хотын цагдаагийн байгууллага, бусад агентлагууд дээрх дүгнэлтийг гаргасан байна. Америкийн Хуульзүйн яамны мэдээлснээр 10 этгээдэд Аэрофлот Эйрлайнсын ажилтнуудтай хамтран iPhone загварын гар утаснууд, iPad болон Apple Watch ухаалаг бугуйн цагуудыг хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Холбооны ажилтнууд даваа гарагт найман сэжигтнийг баривчлан саатуулж, хоёр сэжигтэн хэргийн газраас зугтсан гэж мэдэгдсэн байна. Тиймээс Төрийн Департамент уг хэрэгт холбогдолтой Аэрофлотын 113 ажилтны визийг хүчингүйд тооцжээ. Харин Аэрофлот компанийн зүгээс одоогоор хариу тайлбар өгөөгүй байгаа аж.