Нэн ховор төрлийн хар барны зургийг 13 жилийн дараа Энэтхэгийн зурагчин авчээ

Нэн ховор төрлийн хар барны зургийг 13 жилийн дараа Энэтхэгийн зурагчин авчээ

Энэтхэгийн гэрэл зураг сонирхогч Соумэн Бажпаи туйлын ховор хар эрээн барыг камерын дурандаа буулгажээ. Хар эрээн бар зөвхөн Энэтхэгийн ширэнгэн ойд нутагладаг бөгөөд дэлхийд маш цөөхөн буюу нийт 7-8 тоо толгой үлдсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Энэхүү бар нь тус ширэнгэн ойд ганцаараа амьдардаг аж.

Анх хар эрээн бар нь 1990 болон 2007 онуудад харагдаж байсан бөгөөд энэ удаад харагдаж буй гурав дахь тохиолдол аж.

Энэтхэгийн Байгаль хамгаалах хүрээлэнгийн судлаач Биваш Пандавын хэлснээр, хар эрээн бар нь генийн бүтцийнхээ хувьд дэлхийд цорын ганц. Эрдэмтэд тэд цус холилдсоны улмаас арьс нь хар эрээн өнгөтэй болсон гэж үздэг байна.

Эх сурвалж: Yonhap