Москвагийн төв замд ноцтой осол гарч, хүний амь нас эрсэджээ

Москвагийн төв замд ноцтой осол гарч, хүний амь нас эрсэджээ

Өчигдөр Москвагийн төвд зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь эрсэдсэн талаар Москвагийн Тээврийн газраас мэдээллээ.

Осол пүрэв гарагт Садовая-Триумфальная гэх гудамжинд 16:00 цагийн үед болжээ. Тодруулбал, “Ниссан Кашкай” маркийн машин жолоодож явсан эмэгтэй автобусны зогсоол руу дайрч орон гурван явган зорчигчыг хүнд гэмтээж нэг бага насны хүүхдийн амь насыг хохироосон байна. Москва хотын замын цагдаагийн газрын мэдээлснээр тус эмэгтэйн жолоо барих эрхийг хасаж, эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.

Эх сурвалж: Риа Новости




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө