Шүүх Трампын гомдлыг хүлээн авч, санал тооллогыг ойроос ажиглахыг зөвшөөрчээ

Шүүх Трампын гомдлыг хүлээн авч, санал тооллогыг ойроос ажиглахыг зөвшөөрчээ

Пеннсилванийн шүүх Трампын гомдлыг хүлээн авч, Филаделфид шуудангаар ирсэн саналуудыг тоолж буй үйл ажиллагааг ойроос ажиглах эрх олгожээ. Шүүгч Кристин Физзано Кэннон дээрх шийдвэрийг гаргаж, бүх нэр дэвшигчид, ажиглагчид, нэр дэвшигчийн төлөөлөгчид санал тоолох ажлыг ойроос ажиглаж болно хэмээн зарласан байна. Тэгэхдээ санал тоолж буй хүнээс хоёр метр зай барьж, маскаа зүүн зогсох ёстой гэнэ.

Харин Трампын ажилтнууд тус шийдвэрийг сайшааж, Пеннсилвани мужид хууль ёсоор саналаа өгсөн бүх хүний хувьд том ялалт мөн хэмээн тунхагласан байна.

Гэтэл Байдены нэг ажилтан энэ талаар “Том ялалт бол биш. Санал тоолж байгаа хүнээс бид хоёр метр зай барьж зогсоно уу, 100 метр зай барина уу хамаагүй. Тэд өөрсдийнхөө ажлыг өөрсдөө хийж чадна” хэмээн твиттертээ жиргэжээ. Трампын ажилчид санал тоолох ажлыг холоос ажиглахад шуудангаар ирсэн саналуудын дугтуй задарсан эсэх, нууцлал, дугтуйн дээрх тэмдэг зэрэг нь зөв байгаа эсэх нь мэдэгдэхгүй байна. Энэ бол будлиантуулагчдад том боломж хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.

Эх сурвалж: ABCNEWS