АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шатандаа орж, Ж.Байден оноогоороо тэргүүлж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эцсийн шатандаа орж, Ж.Байден оноогоороо тэргүүлж байна

АНУ-ын түүхэн 46 дахь удаагийн ерөнхийлөгчийн ээлжит сонгууль төгсгөлийн шатандаа орж байна. Урьдчилсан дүнгээр "Ардчилсан Нам"-аас нэр дэвшигч Жо Байден ялах нь  тодорхой болоод байгаа аж.

Холбооны засаглалын бүтэцтэй АНУ-д 50 муж тус бүртээ санал хураалтыг зохион байгуулж, тус тусын аргаар дүнгээ гаргадаг. Мужуудын дүнг нэгтгэдэг албан ёсны байгууллага байдаггүй учир гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийн аргаар ерөнхий дүнг нэгтгэж мэдээлдэг.

Тэгвэл аль ч эх сурвалжийн тооцооллоор Жо Байден цуглуулах ёстой 270 төлөөлөгчийн саналаа хангалттай авч чаджээ.

Одоогоор үр дүн хүлээгдэж буй зургаан мужаас хамгийн олон буюу 20 төлөөлөгчийн саналтай Пенсильвани мужид Байден, Трамп нарын сонгогчдоос авсан саналын харьцаа 49.4 : 49.3 хувь болж, Байден 17 мянга орчим санал илүү аваад байна. Энэ мужийн нийт саналын хуудасны 96 хувь нь тоологдоод байгаа юм. Түүнлчэн тэрээр Невада, Аризона мужуудад илт тэргүүлсээр байна. Пенсильвани мужид ялбал Байден бусад таван мужийн үр дүн ямар гарахаас үл хамааран АНУ-ын ерөнхийлөгч болох юм.

Эх сурвалж: Bloomberg