Их Британийн нэгэн гэр бүл 21 дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Их Британийн нэгэн гэр бүл 21 дэх хүүхдээ өлгийдөн авчээ

Радфордын гэр бүлийг бусад гэр бүлээс онцгой болгодог зүйл нь тэд 21 хүүхэдтэй. Хосууд болох Сью, Ноэль Рэдфорд нар бага байхаасаа л үерхэж эхэлсэн бөгөөд дөнгөж 14, 17 настай байхдаа анхны хүүхдээ өлгийдөн авч байжээ. Үүнээс хойш тэд нэгээс хоёр жилийн зайтай хүүхэдтэй болсоор хоёр жилийн өмнө 21 дэх хүүхдээ төрүүлсэн байна. Хачирхалтай нь тэд олон хүүхэдтэй болно гэж ерөөсөө төлөвлөөгүй гэнэ. Өдгөө 47 настай Ноэль нэгэн нэвтрүүлэгт  гурван хүүхэдтэй болно гэж боддог байсан талаараа ярьж байжээ.

Хосууд анх хүүхэдтэй болохдоо асрамжийн газар амьдардаг байсан гэнэ. Хоёул эцэг эхийн хайрыг мэдрэлгүй өссөн тул хүүхэдтэй ч гэсэн тийм зовлонг мэдрүүлэхгүйн тулд анхны хүүхдээ төрүүлэхээр шийдсэн аж. Тэд одоо гэр бүлийн нарийн боовны цех ажиллалуудаг бөгөөд бизнес нь олон хүүхэдтэй гэдгээр нь Их Британид нэлээдгүй алдаршжээ.

Эх сурвалж: ladbible