Багшийнхаа толгойг тасдаж хөнөөсөн террорист халдлагыг магтан сайшаасан 12-16 насны хүүхдүүдийг шалгаж эхэлжээ

Багшийнхаа толгойг тасдаж хөнөөсөн террорист халдлагыг магтан сайшаасан 12-16 насны хүүхдүүдийг шалгаж эхэлжээ

Өнгөрсөн сарын 17-ны өдөр Парисын Сорбонны их сургуульд сургуулийн түүхийн багшийн толгойг тасдаж зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг үйлдсэн этгээд 18 настай чечен гаралтай дунд ангийн сурагч болох нь тогтоогдсон билээ. Тус этгээд багшийгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар хичээл дээр исламын шашны зөнч Мухаммедын шог зургийг үзүүлсэн гэсэн шалтгаанаар хөнөөсөн юм. Хэргийн дараа цагдаа нар 11 хүнийг баривчилж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлээд байсан бол дахин Франц даяар уг террорист халдлагыг олон нийтийн дунд магтаж, зөвтгөсөн 66 тохиолдол гарсныг илрүүлэн шалгаж байгааг тус улсын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин саяхан парламентад мэдээлжээ.

Тэдгээр тохиолдлуудын ихэнх нь 12-16 насны хүүхдүүдийн үйлдсэн хэрэг болохыг тэр хэлсэн байна.

Хамгийн сүүлд Марсейл хотын прокурор 14 настай афган үндэстэн хүүг байцаасан байна. Хүү анги дотроо багшийн аллагыг магтан сайшааж, өөрөө ч гэсэн адилхан арга хэмжээ авах байснаа ярьсан аж. Тус хотын дунд сургуулиудад нийтдээ долоон энэ төрлийн тохиолдол илэрсний гуравт нь “террорист үйлдлийг зөвтгөсөн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Мөн өнгөрсөн мягмар гарагт Страсбург хотын прокурорууд Самуэл Пати багшийн аллагыг хүмүүсийн дунд зөвтгөж ярьсан 12 настай хоёр хүүхдийг шалгаж эхэлснээ мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP

 




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө