“В.Путинг Парксоны өвчнөөр өвдөж, огцрох төлөвлөгөөтэй байгаа” гэжээ

“В.Путинг Парксоны өвчнөөр өвдөж, огцрох төлөвлөгөөтэй байгаа” гэжээ

Хэд хоногийн өмнөөс ОХУ-ын зарим хэвлэлүүдэд Ерөнхийлөгч Владимир Путин паркинсоны төрлийн өвчин тусаж, биеийн байдал нь сайнгүй байгаа тул өөрийн хүсэлтээр огцрох талаар ярьж байна гэсэн мэдээлэл тархсан юм. Тэгвэл өчигдөр /2020.11.06/ Кремлээс уг мэдээллийг үгүйсгэж албан ёсны тайлбар хийжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар “Ерөнхийлөгчийн талаар гарсан мэдээллүүд худал бөгөөд түүний биеийн байдал сайн байгаа. Мөн Ерөнхийлөгч албан үүргээсээ огцрох ямар ч бодолгүй байгаа” гэжээ.

Пүрэв гарагт "The Sun" сонинд гарсан мэдээллээр “68 настай Путины биеийн байдал нь муу байгаа бөгөөд түүний нууц амраг гэх эмэгтэй өөрөөс нь огцрохыг гуйсан” гэсэн утгатай мэдээлэл гарсан юм. Түүнчлэн Путин өөрийн эрхгүй чичирч, биеийн байдал нь сайнгүй байгаа талаар дүрсэлсэн видеоны талаар дурдсан байсан юм. Гэсэн ч энэ мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэлээ.

Парксоны өвчлөл гэдэг нь булчингийн хөдөлгөөн, тэнцвэржилт, хяналтанд нөлөөлдөг төв мэдрэлийн тогтолцооны доройтлын эмгэг юм. Ихэвчлэн нас дээр гарсан хүмүүс уг өвчнөөр өвчлөх нь түгээмэл байдаг. Өвчний шинж тэмдэг нь гар салганаж, хөдлөхөд бэрх, удаан болох зэргээр илэрдэг аж.

Эх сурвалж: USnews

 




Өнөөдөр морь өдөр

4 цагийн өмнө