ОХУ-ын хууль тогтоогчид Ерөнхийлөгч асангуудад насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх тухай хуулийн төслийг өргөн барьсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
ОХУ-ын одоогийн хууль тогтоомжид "ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэж заасан байдаг. Санал болгож буй хуулийн өөрчлөлт нь гэмт хэрэгт хариуцлага хүлээхгүй байх тэдний “дархлаа”-г бүрэн эрхийн хугацаанаас хэтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд ингэснээр ерөнхийлөгч насан туршдаа эрүүгийн гэмт хэрэгт хариуцлага хүлээхгүй байх эрхтэй болно гэсэн үг юм. Тус хуулийн төслийг анхлан санаачилсан сенатор Андрей Клишас “Энэхүү хууль одоогийн болон урьд нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг үндэслэлгүй хавчлагад өртөхгүй байх, хилс хэрэг үүрэхгүй байх баталгаа болж байгаа юм” гэжээ.
Хууль тогтоомж нь ОХУ-ын парламентын доод танхимд гурван удаа хэлэлцэгдсэний дараа дээд танхимд хянан хэлэлцэгдэж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.
Эх сурвалж: CNN