АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жой Байден, Дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис нар сонгогдов

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жой Байден, Дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис нар сонгогдов

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллого дуусаж, 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жой Байден ялалт байгууллаа. Жой Байден нийт 279 электорал саналтай болж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болзлоо хангасан байна. Тодруулбал, тэрээр нийт 146 сая саналаас 51.3 хувь буюу 75 сая иргэний санал авчээ.

Харин түүний хамтран нэр дэвшигч Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж байна. Тэрээр өнгөт арьст, Энэтхэг гаралтай нэгэн юм. Өдгөө 56 настай Камала Харрис Окленд хотод цагаачдын гэр бүлд төрсөн бөгөөд түүний ээж Энэтхэгээс, аав нь Ямайкаас АНУ-д цагаачилж байсан түүхтэй юм байна.

 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө