Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байжээ

Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байжээ

Өчигдөр/2020.11.07/ Пенсильвани мужийн санал тооллогын дүн гарснаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох болзлоо хангалаа. Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсан зургууд Америкийн хэвлэлүүдээр цацагджээ. Тэр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль “луйвартай” болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

Гэхдээ хуулийн мэргэжилтнүүд Трампын оролдлого амжилт олохгүй гэж үзэж байна. АНУ-ын холбоотон орнуудын удирдагчид Жо Байденд баяр хүргэж эхэлсэн нь сонгуулийн үр дүн нэгэнт гарсныг батлан харуулжээ.

Тухайлбал Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлерь Ангела Меркель нар шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн юм.

Энэ удаагийн сонгуулийг ажиглагчид, судлаачид АНУ-ын түүхийн хамгийн хүнд, эгзэгтэй үед болсон сонгуулиудын нэг гэж үзэж байгаа. Тэд 2020 оны сонгуулийг 1860-аад оны иргэний дайны үеийн, 1930-аад оны их хямралын үеийн сонгуулиудтай харьцуулж байна.

Жо Байденыг хамгийн түрүүнд коронавирусийн цар тахалтай тэмцэх, үзэл бодол, арьс өнгөөрөө хуваагдсан америкчуудыг нэгтгэж, нийгмийг тогтворжуулах чухал зорилтууд хүлээж байна.

Эх сурвалж:  BBC




ТЕНДЕРИЙН УРИЛГА

1 цагийн өмнө