Японы хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол болжээ

Японы хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслол болжээ

Японы хунтайж Акишиног хаан ширээ залгамжлагчаар тунхаглах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагааг Японы олон нийтийн телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Ёслолын арга хэмжээг дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагаст явуулж, 350 гаруй хүн хүрэлцэн ирэх төлөвтэй байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарласантай холбоотойгоор хойшлуулж, оролцогчдыг тоог 50 болгож бууруулсан юм.

Ёслолын ажиллагаа 15 минут орчим үргэлжилж, Японы шинэ эзэн хаан Нарухито үг хэлжээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ ёслолд хүрэлцэн ирж, шинэ хаан ширээ залгамжлагчид Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэсэн байна.

Өдгөө 54 настай Акишино нь 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан Японы шинэ эзэн хаан Нарухитогийн дүү юм. Тэрбээр одоо хаан ширээнд суух эхний хүн болж байгаа бол угсаа залгамжлах хоёр дахь нь түүний хүү, 13 настай хунтайж Хишахито юм.

Эх сурвалж: NHK




ТЕНДЕРИЙН УРИЛГА

3 цагийн өмнө