Азербайжен Карабахын гол хотыг эзэлснээ зарлав

Азербайжен Карабахын гол хотыг эзэлснээ зарлав

Уулын Карабахын асуудлаар маргаантай байгаа Армен, Азербайжан хоорондын мөргөлдөөн өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр эхэлсэн. Тэгвэл өчигдөр /2020.11.08/ Азербайжаны Ерөнхийлөгч Уулын Карабахын гол хотыг эзэлсэн талаар мэдэгджээ. Азербайжаны Ерөнхийлөгч Ильям Алиев ням гарагт телевизээр үг хэлэхдээ “Азербайжаны цэргүүд армян хэлээр Шуши гэгддэг Уулын Карабахын гол хот Шушаг эзлэн авлаа” гэсэн байна.

10-р сарын 27-ны өдрийн BBC агентлагаас гаргасан газрын зургаас харахад Азербайжан сүүлийн долоо хоногт Уулын Карабах руу тууштай урагшилж байгаа нь мэдэгдэж байгаа юм. Гэсэн ч Армены талаас үүнийг үгүйсгэж байлдаан үргэлжилж байгаа хэмээн мэдэгджээ.

Стратегийн ач холбогдолтой тус хотыг  хотыг эзлэвэл Азербайжаны хувьд том ялалт болох юм. Уулын Карабах нь Азербайжаны нэг хэсэг гэж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг боловч тус бүс нутгийг Арменийн засгийн газрын дэмжлэгтэй үндэстэн армянууд удирддаг. Бүс нутгийн төлөөх хоёр орны дайн 1994 онд эвлэрлийн гэрээгээр дууссан боловч энхийн гэрээ байгуулаагүй юм.

Эх сурвалж: BBC




ТЕНДЕРИЙН УРИЛГА

4 цагийн өмнө