110 жилийн өмнө шууданч тагтаанд “дайсан” цэргийн захидал олджээ

110 жилийн өмнө шууданч тагтаанд “дайсан” цэргийн захидал олджээ

Өнгөрсөн еспүгээр сард Францын зүүн хойд хэсэгт орших Ингершейм хотод явган аялал хийж байсан хос 110 жилийн өмнө бичсэн цэргийн захидлыг олжээ. Захидлыг шинжилж үзэхэд 1910-1918 онд Германы офицер өөр нэгэн цэргийн отряд руу бичсэн болох нь тогтоогдсон байна. Анх захидлыг олох үед жижиг хөнгөн цагаан “капсул” дотор хуйлж хийсэн байсан тул тайлахад түн бэрх байжээ.

Захидалд Колмар хотод ажиллаж байсан офицер Германы бүс нутагт өрнөж байсан дайны талаар болон цэргүүд хэрхэн сургуулилтаа хийж буй талаар өгүүлсэн аж.

Тухайлбал “Платон Поттоф парадын баруун хязгаарт хүрэхдээ зэвсэг авч байна...Поттоф хэсэг хугацааны дараа ухарч байна...Нэг цэрэг тахир дутуу болсон... Платонф Поттоф их хохиролтойгоор ухарч байна" гэх мэт зүйлсийг өгүүлсэн байж. Гэхдээ шинжээчид энэхүү захидалд дайны талаар гэхээс илүүтэй цэргийн сургуулилтын талаар өгүүлсэн байна гэж үзжээ. 

Захидлын эх хувь болон хадгалагдаж байсан "капсул" хэлбэрийн хөнгөн цагаан

Захидлыг Лингийн дурсгалын музейд байрлуулахаар болсон бөгөөд энэхүү музейд 1915 онд Франц, Германы хүчнүүдийн хооронд болсон тулааны түүхийг өгүүлсэн үзмэрүүд хадгалагддаг.

1871 онд Франц-Германы дайны дараа Франц улс Ингершейм болон түүний ойр орчмыг Герман руу шилжүүлсэн боловч 1918 онд Дэлхийн 1-р дайнд холбоотнууд нь ялалт байгуулснаар нутаг дэвсгэр нь дахин өөрчлөгдсөн юм.

Эх сурвалж: CNN

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө