Хоёр сая жилийн өмнө амьдарч байсан хүний өвөг дээдсийн гавлын ясыг илрүүлжээ

Хоёр сая жилийн өмнө амьдарч байсан хүний өвөг дээдсийн гавлын ясыг илрүүлжээ

Австралийн судлаачид Өмнөд Африкийн нутгаас хоёр сая жилийн настай гавлын ясыг илрүүлсэн талаар мэдээлжээ. Тус гавлын яс нь эрэгтэй “Paranthropus robustus” /Өмнөд Африкийн нутагт амьдарч байсан өнөөгийн хүний өвөг дээдэс/-н төрөл бөгөөд “Хомо эректус”-тэй холбоотой учир орчин үеийн хүний өвөг дээдэс гэж хэлэх бүрэн үндэстэй хэмээн судлаачид тайлбарласан байна. “Paranthropus robustus”, “Хомо эректус” нь хоёулаа нэг цаг үед амьдарч байсан хүний өвөг дээдэс хэдий ч “Paranthropus robustus” нь арай эрт эрт мөхөж алга болжээ.

Араг ясыг олсон газар судалгааны баг ажиллаж буй нь

Судалгааны багийн ахлагч доктор Анжелин Лийс BBC-д өгсөн ярилцлагадаа "Чулуужсан олдворуудын ихэнх нь ганцхан шүдтэй байдаг. Харин бидний энэ удаа илрүүлсэн гавлын яс нь олон шүдтэй байсан тул хүний өвөг дээдсийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгч чадна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хоёр сая жилийн настай гавлын яс олдсон тус газраас 2015 онд Хомо эректусын хүүхдийн гавлын яс мөн олдож байсан юм.

Эх сурвалж: BBC

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө