Биднийг коронавируст анхаарч байхад дэлхий нийтэд юу болов

Биднийг коронавируст анхаарч байхад дэлхий нийтэд юу болов

21 хоногийн тусгаарлалтаасаа гарч, гэртээ хариад дөрөв хоносон олон улсын ачаа тээврийн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар УОК өнөөдөр мэдээллээ. Үүнээс хойш манай улсын иргэд дотоодод бүртгэгдсэн халдварын талаар анхаарч өнжлөө. Тэгвэл өнөөдөр дэлхий нийтэд болсон онцлох үйл явлуудыг тоймлон хүргэж байна.

-ДОНАЛЬД ТРАМП ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛАА БАЙДЕНД ШИЛЖҮҮЛЭН ӨГНӨ-

АНУ-ын 46 дахь түүхэн Ерөнхийлөгчийн сонгууль сүр дуулиантайгаар болж өнгөрсөн. Сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч 76 настай Жо Байден ялалт байгуулсан юм. Харин Дональд Трамп сонгуулийг будлиантай болсон гэж үзэж, хэд хэдэн мужийн шүүхэд гомдол гаргана хэмээн мэдээлсэн. Тэгвэл Цагаан Ордноос Дональд Трампыг энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн албан үүргээ дараагийн Ерөнхийлөгчид шилжүүлэн өгнө хэмээн мэдэгджээ.

-БНХАУ ТОМООХОН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНҮҮДИЙГ ХЯЗГААРЛАСАН ЖУРАМ ГАРГАХАА МЭДЭГДЭВ-

БНХАУ ард иргэдийнхээ нийгмийн сүлжээнд хатуу хяналт тавьдаг. Тэгвэл Хятад улс дотоодын томоохон интернет компаниудынхаа “хүч”-ийг хязгаарлахад чиглэсэн шинэ журам батлахаа мэдэгджээ. Шинэ журам “Alibaba”, “Ant Group”, “Tencent” гэх мэт технологийн аварга компаниуд, мөн Meituan хоол хүргэлтийн платформд нөлөөлж болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн компаниудын хувьцаа унажээ.

-ЦАР ТАХЛЫН ҮЕД ЯПОНЫ ИРГЭДИЙН ДУНД АМИА ХОРЛОХ ТОХИОЛДОЛ СҮҮЛИЙН ДӨРВӨН САР НЭМЭГДЖЭЭ-

Цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийн нөлөөгөөр Япон улсад сүүлийн дөрвөн сар дараалан амиа хорлох үзэгдэл нэмэгдсэнийг тус улсын засгийн газраас Мягмар гарагт гаргасан тоо баримт харуулжээ.Тухайлбал энэ оны аравдугаар сард Япон улсад амиа хорлох үзэгдэл 2,153 бүртгэгдсэн нь өмнөх сараасаа 300 гаруйгаар нэмэгдсэн тохиолдол юм байна. Мөн 2015 оны тавдугаар сараас хойш нэг сарын дотор хамгийн олон бүртгэгдсэн тохиолдол болжээ. Аравдугаар сард бүртгэгдсэн нийт амиа хорлолтын 851-ийг нь эмэгтэйчүүд, үлдсэнийг нь эрэгтэйчүүд үйлдсэн байна. 2019 оны аравдугаар сартай харьцуулбал эмэгтэйчүүдийн амиа хорлолт 82.5 хувь, эрэгтэйчүүдийнх 21.3 хувиар өсжээ.

-АВСТРАЛИЙН ЦАГДАА НАР ОЛОН УЛСЫН ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙН СҮЛЖЭЭГ ИЛРҮҮЛЖ, 46 ХҮҮХДИЙГ АВРАВ-

Австралийн цагдаа нар олон улсын хүүхдийг хүчирхийлдэг сүлжээг илрүүлж, 46 хүүхдийг аварчээ.  Хохирогчдыг бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн мөлжлөгт өртсөн гэж үзэж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад АНУ-д гурван хүн баривчлагдаж, Европ, Ази, Канад, Шинэ Зеландад сэжигтнүүдийг олж тогтоосон гэж эрх баригчид мэдэгдэв. Энэ хэргийг Австралид болсон хамгийн том хэрэг гэж үзэж байна.  Хэрэгт холбоотой 14 эрэгтэйг баривчилжээ.

-БНСУ-Д H5N8 ШУВУУНЫ ХАНИАД ИЛРЭВ-

 Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамнаас тус улсын баруун хэсэгт орших зэрлэг шувуудаас авсан дээжинд шувууны томуугийн H5N8 вирус илэрснийг баталж, шувууны томуугийн талаар сэрэмжлүүлэг гаргажээ. Вирусийг өнгөрсөн долоо хоногт нийслэл Сөүлээс баруун зүгт 84 км (52.2 миль) зайд орших Чунчон-Си мужийн Чонан-си хэмээх газраас илрүүлж байжээ.