Хандивын хонинуудыг нядалж, боловсруулан Ухань хот руу тээвэрлэж байна

Хандивын хонинуудыг нядалж, боловсруулан Ухань хот руу тээвэрлэж байна

Монгол Улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины эхний хэсгийг тээвэрлэсэн 10 ачаа тээврийн тэрэг Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотоос өчигдөр /2020.11.12/ Хубэй мужийн Ухань хот руу хөдөлжээ.

Хандивын эхний хэсэг болох 12 мянган хонийг аравдугаар сарын 22-нд Эрээн хотод авчирч, тусгаарлан шалгаж, нядалсан байна. Тус тээвэрлэлтэнд оролцож буй бүх жолооч шинжилгээнд хамрагдаж, ачаа тээврийн машинуудыг ариутгасан гэдгийг "Циньхуа" агентлаг дурджээ. Мөн боловсруулсан хонины махыг “Монголоос хандивласан хонь” хэмээх шошго бүхий хайрцагнуудад савласан байна.

Тус бүрдээ 1200 нядалсан хонь багтаах боломжтой 40 футын хөргөлттэй чингэлэг ачсан ачааны машинуудыг "Ухань Ази-Европ Ложистикс” компани илгээсэн бөгөөд энэ сард багтаан бүгдийг нядалж, боловсруулан Хубэй муж руу илгээхээр болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2-р сард Хятадын COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чухал үе шатанд Хятадад айлчилж, дэмжлэг болгон 30 мянган хонь санал болгоно гэж амласан билээ.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү