Москва хот өнгөрсөн 10 сарын хугацаанд "Covid-19"-тэй тэмцэхэд 500 тэрбум рубль зарцуулжээ

Москва хот өнгөрсөн 10 сарын хугацаанд "Covid-19"-тэй тэмцэхэд 500 тэрбум рубль зарцуулжээ

ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн хэдэн сар эрчимтэй нэмэгдэж байна. Үүний улмаас тус улсын эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн салбар хүнд байдалтай байгаа аж. ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин өчигдөр /2020.11.12/ ОХУ-ын эдийн засаг хүнд байдалтай байгааг, салбарын хэмжээнд болон үйлдвэр аж ахуйн газрууд, айл өрхүүдэд дэмжлэг шаардлагатай байна гэж мэдэгджээ. 

Түүнчлэн Москва хотын дарга С.Собянины мэдэгдсэнээр Москва хот ковидтой тэмцэх үйл ажиллагаанд өнгөрсөн 10 сарын хугацаанд 500 гаруй тэрбум рублийг зарцуулаад байгаа гэнэ. Халдварын нөхцөл байдал энэ хэвээр нэмэгдсээр байвал тус улсын эдийн засаг маш хүнд байдалд орох болоод байна.

ОХУ өнгөрсөн 2015 оноос хойш өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон хэвээр байгаа бөгөөд экспортын нь орлогын гол хэсгийг бүрдүүлдэг газрын тос, шатдаг хий болон уул уурхайн түүхий эдийн экспортоос төсвийн орлогынхоо ихээхэн хэсгийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Moscowtimes