БНХАУ Жо Байден болон тэргүүн хатагтайд баяр хүргэжээ

БНХАУ Жо Байден болон тэргүүн хатагтайд баяр хүргэжээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогдсон билээ. Түүнийг Ерөнхийлөгч болох нь тодорхой болсны дараа Франц, Турк, Герман тэргүүтэй улсын тэргүүнүүд баяр хүргээд байсан бол өчигдөр /2020.11.13/ БНХАУ баяр хүргэжээ.

Тус улсын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Америкийн ард түмний сонголтыг бид хүндэтгэж, ноён Байден, хатагтай Харрис нарт баяр хүргэж байна. Хоёр орны гадаад харилцаа цаашид өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Одоогийн байдлаар дэлхийн томоохон улс орнуудаас ОХУ, Бразил, Мексик улсуудын удирдагчид Жо Байдены ялалтыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн Умард Солонгосоос ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж. Дональд Трампыг 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох үед В.Путин хамгийн түрүүнд баяр хүргэж байв. Гэсэн ч энэ удаа шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэхгүй удаж байгаа нь улс төр судлаачдын хөндөх гол сэдвийн нэг болж байна. Харин Дональд Трампын холбоотон гэгддэг, “Халуун орны Трамп” хочтой Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаруг баяр хүргэхгүй байгаад гайхах зүйлгүй юм.

Эх сурвалж:BBC