Канадад Зул сарын баярыг тэмдэглэхгүй байх асуудал яригдаж байна

Канадад Зул сарын баярыг тэмдэглэхгүй байх асуудал яригдаж байна

"Ковид-19"-ын халдварын тохиолдол дээд хэмжээнд хүрсэн Канадад Зул сарын баярыг тэмдэглэж чадахгүй байх эрсдэл учраад буйг тус улсын Засгийн газраас мэдэгджээ. Учир нь өнгөрсөн аравдугаар сарын 12-нд Канадчууд Талархалын баярыг гэр бүл, найз нөхдийн хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэсэн нь халдварын шинэ тохиолдол улам нэмэгдэх нөхцөл болсон.  Тиймээс Зул сарын баяраар энэ байдал давтагдах эрсдэл учраад байгаа юм. 

Түүнчлэн тун удахгүй Христийн Мэндэлсний Баяр тохиох ч тус баярыг тэмдэглэхгүй байх магадлалтай байгаа талаар Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдсэн байна.

Тэрээр өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Өвчний тархалтыг өдөөж буй хүчин зүйл нь гэр бүлийн болон албан бус олон нийтийн цуглаан, арга хэмжээнүүд байсаар байна. Тиймээс та бүхнээс харилцаа холбоогоо багасгах, гэр бүл найз нөхдийн хэмжээнд цуглахгүй байхыг хүсэж  байна” гэжээ.  Тус улсад одоогоор коронавирусийн 53 сая тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 37 гаруй сая хүн эдгэрч, нэг сая гаруй хүн нас бараад байна.

Эх сурвалж:CNN