505 жил хоригдох ял авсан 73 настай иргэнийг суллах тушаал гарчээ

505 жил хоригдох ял авсан 73 настай иргэнийг суллах тушаал гарчээ

Хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 505 жилийн хорих ял авсан Хуан Карлос Сереси хэмээх иргэнийг нэн даруй суллах тушаал гарчээ. Өдгөө 73 настай Карлос Сереси нь 1991 оны наймдугаар сард мөнгө угаасан хэргээр 505 жил торны цаана хоригдсон дөрвөн яллагдагчийн нэг юм. Түүнийг 2419 оны долдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хорих тушаалтай байсан ч АНУ-ын Дүүргийн шүүхийн шүүгч Стивен В.Вилсон хойшлуулалгүй "суллах" тушаал гаргасан байна.

Карлос Сереси нэг охинтой. Түүний охин Патти Мавер CNN-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол гайхамшиг. Аав маань намайг өсвөр насанд байхад шоронд суусан ч гэр бүлийн минь нэг хэсэг хэвээр байсан. Энэ бүх залбирал, итгэл найдварын ачаа аав маань суллагдлаа” гэжээ.

505 жилийн хорих ял авсан дөрвөн яллагдагч өнгөрсөн жилээс давж заалдах шүүхэд хандсан бөгөөд одоо шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа аж. Харин Сересиг өмгөөлөгчид нь нас ахисан, цусны даралт ихсэх өвчинтэй учраас Ковид-19-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй хэмээн суллахыг шаардсан байна.

Эх сурвалж: BBC