Коронавирусийн эсрэг бүтээгдэж буй вакцинууд ойролцоогоор 3-19 долларын үнэтэй байна

Коронавирусийн эсрэг бүтээгдэж буй вакцинууд ойролцоогоор 3-19 долларын үнэтэй байна

Эм үйлдвэрлэгч Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд энэ сарын 09-ны өдөр өөрсдийн бүтээж буй вакцины туршилтад хамрагдсан эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд нь КОВИД-19-ын эсрэг дархлаа тогтсон талаар мэдээлсэн. Түүнчлэн хэрэв туршилт энэ хэвээр амжилттай үргэлжилбэл энэ оны эцэс гэхэд вакцины 50 сая тунг нийлүүлэх боломжтой бөгөөд 2021 оны эцэс гэхэд энэ тоог 1.3 тэрбум тун болгоно хэмээсэн юм. Харин өчигдөр /2020.11.13/  Австралийн их сургууль, “CSL Ltd" компанийн бүтээж буй  “COVID-19”-н вакцин туршигчдын биед эсрэг биет үүсгэж буйг тус улсын Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдлээ. Хэрэв вакцины дараагийн шатны туршилтууд амжилттай болбол 2021 оны гуравдугаар улирлаас эхэлж нэвтрүүлнэ гэж байв. Тэгвэл амжилттай туршигдаж буй эдгээр вакцины үнэ өртөг ямар байх нь анхаарал татаж байгаа юм.

“Pfize”r болон Германы биотехнологийн “BioNTech”-н бүтээж буй вакцины хувьд нэг хүнд хоёр тунгаар хийгдэх бөгөөд нийт 39 доллар буюу нэг тун нь 19.50 долларын үнэтэй байхаар тооцоолжээ. Түүнчлэн Австралийн эрдэмтдийн бүтээж буй вакцины үнэ ч 20-30 долларын хооронд байна хэмээн мэдэгдсэн байна.

Эдгээрээс гадна урьдчилсан байдлаар “AstraZeneca” Европын холбоотой хийсэн гэрээний дагуу нэг тун вакциныг 3-4 доллараар зарна хэмээн мэдэгдсэн бол  “Johnson & Johnson”, “Sanofi”, “GSK” компаниудын хамтран бүтээж буй вакцины нэг тун 10 долларын үнэтэйгээр зарагдах төлөвлөгөөтэй байна.

Вакцин бүтээх нь ашиг сонирхлын асуудал биш. Харин хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдлын баталгаа тул тийм ч өндөр үнээр зарагдахгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: FT