Нийт 12 мянга гаруй оюутан хөл хорионд байна

Нийт 12 мянга гаруй оюутан хөл хорионд байна

Их, дээд сургуулиуд өөрсдийн дотуур байранд буй оюутнуудад хүнс болон дархлаа дэмжих бүтээгдэхүүн олгосоор байна. Мөн Засгийн газрын зарим гишүүн зах, худалдааны төв болон оюутны байруудын үйл ажиллагаатай өчигдөр танилцсан.

Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн их, дээд сургуулийн оюутны 41 байранд 9,548, хувийн өмчийн их, дээд сургуулийн 32 байранд 2,749 оюутан хөл хорионд байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн дотуур байранд 350 орчим оюутан амьдардаг. Сургуулиас нь хоол хүнс, ариутгалын бодис, амны хаалт, амин дэм зэргийг өгч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу байрыг ариутгаж, халдваргүйжүүлж байгаа талаар Засгийн газрын ХМХХ-ээс мэдээллээ.