Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өчигдөр коронавируст халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Замын-Үүдийн авто замын боомтын орох чиглэлд нэвтэрсэн авто тээврийн жолоочоос түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн байна. Одоогоор боомтын орох чиглэлийн хөдөлгөөнийг зогсоож, сэжигтэй тохиолдлыг сумын нэгдсэн эмнэлэгт хүргэн нарийвчлан шинжилгээ хийж байна.