ВИДЕО: Археологичид 2500 жилийн түүхтэй муммигийн авсыг нээжээ

ВИДЕО: Археологичид 2500 жилийн түүхтэй муммигийн авсыг нээжээ

Египетийн эртний нийслэл Мемфис хотоос дахин 100 гаруй авс, 40 орчим алтадмал баримал бүхий  олдворуудыг илрүүлж, хэдэн мянган жилийн дараа анх удаа нээжээ. Тус олдворуудыг өчигдөр/2020.11.14/ Египетийн эртний дурсгалт газрын ажилтнууд нийтэд зарласан байна. Харин өнөөдөр Саккара дахь алдарт Джозерын Алхам Пирамидын байрлуулсан үзэсгэлэнд дэлгэн тавьж, олны хүртээл болгожээ. Энэ үеэр археологичид хамгийн сайн хадгалагдсан нэг авсыг нээхэд дотор нь даавуунд ороосон мумми байсан аж. Мөн тэд рентген зургийн тусламжтай бусад муммигийн бүтцийг дүрслэн харуулжээ. 

Тус олдворууд МЭӨ 320 оноос МЭӨ 30 оны үед хамаарагдах бөгөөд 1970-аад онд Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн Саккара дурсгалт газраас олджээ. 

ҮЗЭХ:

Эх сурвалж: Ladbible