Б.Ууганбаяр: Цэргийн төв эмнэлгийн хоолонд шалгалт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад даалгасан

Б.Ууганбаяр: Цэргийн төв эмнэлгийн хоолонд шалгалт хийхийг Мэргэжлийн хяналтын байгууллагад даалгасан

ЭМЯ-ны мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байр, эмнэлгүүдийн талаар мэдээллээ. Тэрээр "Өнөөдрийн байдлаар манай улсад 44 тусгаарлах байранд 1921 хүн байна. ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хавьтал болсон 80 хүнийг Улаанбаатар зочид буудалд тусгаарлаад байна. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа тасралтгүй ачаалалттай ажиллаж байна. Яаралтай шийдэх ёстой машин, тээвэр, хүн хүчний асуудал байна. Үүнийг хангахаар ажиллаж байна.

Өчигдөр тусгаарлан ажиглах байрнаас нийт 89 иргэн гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Тэдгээр иргэнийг 14 хоног гэрийн ажиглалтад байх баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулсан байна. 

Өчигдөр олон нийтийн сүлжээнд Цэргийн төв эмнэлэгт хүүхдүүд өлсөж байгаа талаар мэдээлэл тархсан. Тус эмнэлэгтэй холбогдоход өдөрт дөрвөн хоол өгч байгаа бөгөөд хүүхдүүдэд зориулсан хоолны цэс ч мөн байгаа гэсэн хариуг өгсөн. Гэсэн хэдий ч бид Мэргэжлин хяналтын байгууллагад шалгалт хийх үүрэг өгөөд байна" гэлээ.