Жо Байден: Д.Трампыг Америкийн хамгийн хариуцлагагүй ерөнхийлөгчийн нэг байсан гэж ард түмэн дурсах болно

Жо Байден: Д.Трампыг Америкийн хамгийн хариуцлагагүй ерөнхийлөгчийн нэг байсан гэж ард түмэн дурсах болно

Энэ сарын 3-нд эхэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн аль хэдийн гарч Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулсан нь тодорхой болсон билээ. Гэсэн ч Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөг хүртэл бууж өгөөгүй хэвээр байгаа юм. Тэрээр цар тахлын улмаас иргэдийн шуудангаар өгсөн саналд будлиан орсон бөгөөд өрсөлдөгч нь сонгуулийг “хулгайлахыг” оролдож байна хэмээн удаа дараа өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдээлж байсан.

Харин энэ хугацаанд чимээгүй байсан Жо Байдены тэсвэр алдагдсан бололтой. Өчигдөр/2020.11.20/ тэрээр засаг захиргааны удирдлагуудтай виртуалаар хурал хийхдээ Д.Трампын талаар ярьжээ. Тэрээр “Трамп өөрийгөө ялахгүй гэдгээ сайн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр гайхалтай хариуцлагагүй зан гаргаж байна. Ерөнхийлөгч ардчилал хэрхэн явагддаг талаар дэлхий дахинд “хор хөнөөлтэй” мессеж илгээж байна. Түүнийг Америкийн хамгийн хариуцлагагүй ерөнхийлөгчийн нэг байсан гэж ард түмэн дурсах болно. Дийлэнх хүмүүс сонгуулийг шударга ёсны дагуу болсон гэж үзэж байна. Гэтэл түүний гаргаж буй үйлдэл нь дэндүү юм” гэжээ.

Эх сурвалж: BBC