Их Британи, Оксфордын их сургуулийн вакцин өндөр настнуудад хүчтэй дархлаа тогтоож байгаа нь батлагджээ

Их Британи, Оксфордын их сургуулийн вакцин өндөр настнуудад хүчтэй дархлаа тогтоож байгаа нь батлагджээ

Их Британийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургууль хамтран бүтээж буй коронавирусийн вакциныхаа хоёрдугаар шатны туршилтын үр дүнгийн талаар мэдээлжээ.Тэд 560 гаруй сайн дурынхан дээр/бүгд насанд хүрсэн иргэн/ вакцины туршилтаа хийхэд өндөр настнууд буюу 60-70 насныханд дархлааны хариу урвал үзүүлж, хүчтэй дархлаа тогтоож байгаа нь харагдсан байна.

Тодруулбал, вакцин хийсний дараа 56-70 болон түүнээс дээш насны ахмад насныханд 18-55 насныхантай адил түвшний дархлаа тогтсон аж.

Вакцины туршилт нь амжилттай үргэлжилж буй Их Британийн эм үйлдвэрлэгч AZN компанийн хувьцаа өсөлттэй хэвээр байна. Эрдэмтдийн мэдээлж буйгаар сүүлчийн шатны туршилтын үр дүн сар хүрэхгүй хугацаанд гарна хэмээжээ. Одоогоор дэлхий даяар “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниудын бүтээж буй вакцинуудаас гадна Оросын “Спутник V” вакцин гуравдугаар шатны туршилт нь урьдчилсан байдлаар 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгааг мэдэгдээд буй.

Хэдийгээр Оксфорд, АстраЗенекагийн туршилт дээрх вакцинуудтай харьцуулахад сүүлдэж яваа боловч нас ахих тусам вакцины дархлаа удаан тогтдог өндөр настнуудад гайхалтай үр дүн үзүүлж байгаа нь давуу тал юм. Хоёрдугаар шатны үр дүн амжилттай байгаа тул бэлэн болсныхоо дараа илүү хурдан хэрэглээнд нэвтрэх боломжтой хэмээн судлаачид дүгнэж байна.

Эх сурвалж: Marketwatch; BBC