“Орифлэйм Монгол” ХХК УОК-д 100 сая төгрөг хандивлалаа

“Орифлэйм Монгол” ХХК УОК-д 100 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсад дотоодод коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Тэгвэл “Орифлэйм Монгол” ХХК-ийн зүгээс Улсын Онцгой комисс, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд гүнээ талархал илэрхийлэн дэмжлэг болгож 100 сая төгрөгийн хандив өргөлөө. Хандивыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хүлээн авлаа.

“Орифлэйм Монгол” ХХК-ийн төлөөлөл “COVID-19"  буюу коронавирусийн халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед иргэн тус бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын журмаа чандлан сахиж, эв нэгдэл эерэг сэтгэлгээгээр хамтдаа даван туулцгаая” хэмээжээ.




Өнөөдөр гахай өдөр

4 цагийн өмнө