Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотойгоор зөвшөөрөгдсөн 13 аж ахуй нэгжийн ажилчдаас бусад иргэнийг гэрээсээ аль болох гарахгүй байхыг анхааруулж байгаа билээ. Тэгвэл орц, хонгил, гудамж, хогийн цэг зэрэгт хоног төөрүүлж байсан гэр оронгүй 420 гаруй иргэнийг цуглуулан түргэн оношлуураар шинжилгээ хийж асрамж, халамжийн төв, буяны байгууллагуудад хүлээлгэн өгчээ.
