"Их Хурд-8" наадам хоёр дах өдрөө үргэлжилж байна

"Их Хурд-8" наадам хоёр дах өдрөө үргэлжилж байна

Гурван жил тутамд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг “Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан энэ жил найм дахь удаагаа буюу долдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдаж байна.

Наадам өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Их Хурд-8″ уралдааны үеэр үндэсний их өв соёлыг бүхэлд нь цогцоор нь түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хөгжүүлэх зорилготой “Монгол туургатны морьтны өв, соёлын наадам" болно.

Уралдааны хоёр дахь өдөр өнөөдөр дараах хөтөлбөрөөр  үргэжилнэ

  • 08:00-10:30 цагт Их насны морьдын уралдаан
  • 10:30-12:30 цагт  “Айраг” фестиваль
  • 12:30-14:00 цагт “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаан
  • 13:00-15:00 цагт Жороо морины уралдаан
  • 13:00-16:00 цагт “Адуучин тэмцээн”
  • 17:00-18:00 цагт Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, ММСУХ-ны Алтан азарга, Мөнгөн гүү, Молор унага, Эрдэнийн очир зэрэг шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18:00-18:20 цагт хаалт болох юм.