Монгол судлаач оюутнууд морь унаж, мал хариулна

Монгол судлаач оюутнууд морь унаж, мал хариулна

Монгол судлаач оюутнуудад зориулсан “Монгол утга соёл, зан заншил” зуны сургалт өнөөдөр /07.22/ болж байна. Уг сургалтыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн санаачлан анх удаа онол, практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй аж.

Сургалтаар эхний долоо хоног онол арга зүйг салбарын мэргэжлийн доктор, профессорууд орох бол дараагийн долоо хоног монгол айлд очиж, ахуй соёлтой биечлэн танилцах юм байна.

Энэхүү практик сургалтад хамрагдагсад үнээ саах, цагаан идээ боловсруулах, морь унаж, мал хариулах гээд монголчуудын өдөр тутмын ахуйн ажилтай танилцах ажээ. Сургалтад нийт таван орны 15 монгол судлаач оюутныг шалгаруулан авчээ.

ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиолын салбарын эрхлэгч А.Алимаа хэлэхдээ “Монгол Улс дэлхийд Чингис хаанаараа алдартай. Чингис хаан бидэнд зөвхөн энэ газар нутгийг үлдээгээд зогсохгүй, “Чингис” гэсэн брэнд нэрээ үлдээсэн байна. Бид монголчуудын өвөрмөц амьдралын аж байдалтай тэдгээр судлаачдад биечлэн танилцах боломж олгож буй нь сургалтын гол зорилго юм” гэлээ.




Улаанбаатарт 8 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ